『#020. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүд ба #54АягаКофе-гийн шилдгүүд』のカバーアート

#020. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүд ба #54АягаКофе-гийн шилдгүүд

#020. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүд ба #54АягаКофе-гийн шилдгүүд

無料で聴く

ポッドキャストの詳細を見る

このコンテンツについて

“54 аяга кофе” подкаст 20 дахь дугаараараа 2020 онтой золгож байна. Өнгөрсөн намрын улс төрийн гол сэдэв – Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар энэ дугаарт хөндлөө. Мөн ирэх жилийн улс төрийн календарьт улаанаар тэмдэглэгдэж буй #Сонгууль2020 болон Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ярилцсан юм. Ирэх жилүүдийн улс төрийн өнгийг тодорхойлох эдгээр гол хуулиудад оруулсан нэмэлт өөрчлөлтүүд, тэдгээрийн үр дүнг мэргэжлийн судлаачид хэрхэн харж байна вэ? Мөн энэ онд дотоодод болон гадаадад болсон улс төрийн онцлох үйл явдлуудыг хостууд нэрлэж, ерөнхийд нь тоймлон ярилцлаа.Подкастын хостууд бас шинэ жилийнхээ талаар ярилцаж, шилдгүүдээ шалгаруулах номинациудаа тодорхойлж амжив. Шилдгийн шилдэгт Төрөө өөрийн нэрээ дэвшүүлсэн бол шилдэг тоймчоор Мийгаа, шилдэг хөтлөгчөөр Долгион тус тус нэр дэвшиж байна. Харин энэ удаагийн дугаарт Малайзаас оролцсон хост Болдоод ямар номинаци ногдсон бол? 😉Ийнхүү “54 аяга кофе” подкаст 2019 оны отгон дугаараа хүргэлээ. Богино хугацаанд биднийг Шилдгийн шилдэг подкаст болгосон сонсогчдодоо баярлалаа. Шинэ оны мэнд хүргэе!

Hosted on Acast. See acast.com/privacy for more information.

#020. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүд ба #54АягаКофе-гийн шилдгүүдに寄せられたリスナーの声

カスタマーレビュー:以下のタブを選択することで、他のサイトのレビューをご覧になれます。