『Цэгцрэх Хөдөлгөөн』のカバーアート

Цэгцрэх Хөдөлгөөн

Цэгцрэх Хөдөлгөөн

著者: Цэгцрэх Хөдөлгөөн
無料で聴く

概要

Монгол Улсын Ерөнхий сайд анх удаа иргэдтэйгээ ямар нэгэн хэвлэл мэдээллийн байгууллага, хэвлэлийн албаны шүүлтүүргүйгээр ярилцах болно.Цэгцрэх Хөдөлгөөн 政治・政府 政治学
エピソード
  • Давос хотоос дулааны цахилгаан станц руу
    2026/01/31

    🎙️ Өнөөдрийн “Цэгцрэх Хөдөлгөөн" #002 яриагаар дэлхий дахины өрнөл, дотоодын бодит нөхцөл байдлуудыг ил тод, хариуцлагатайгаар ярилцъя.


    🇨🇭Өнгөрсөн долоо хоногт миний бие Швейцарын Холбооны Улсын Давос хотноо зохион байгуулагдсан Дэлхийн эдийн засгийн форумд оролцож, олон улсын улс төр, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, түүнчлэн Монгол Улсад нээгдэж буй бодит боломжуудын талаар дэлхийн улс орнуудын удирдагчид, олон улсын бизнес, хөрөнгө оруулалтын төлөөлөлтэй цуврал уулзалтууд хийлээ.


    🏭 Давос хотноос эх орондоо ирсэн даруйдаа нийгмийн анхаарлын төвд байгаа эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдалд онцгойлон анхаарч, холбогдох байгууллагуудад нэн тэргүүний арга хэмжээ авч хэрэгжүүлэх чиглэл өгч, шуурхай ажиллах үүрэг даалгавар өгсөн.

    Эдгээр асуудлын талаар өнөөдөр та бүхэнтэй ил тод, бодит мэдээлэлд тулгуурлан ярилцъя.


    🗹 Асуудал бүхэн нэг өдрийн дотор шийдэгдэхгүй. Гэхдээ бид бодит байдлаа зоригтойгоор хүлээн зөвшөөрч, зөв бодлого, зөв чиглэлдээ тууштай байж чадвал хамтдаа цэгцэрч чадна гэдэгт итгэлтэй байна.

    #Цэгцэлье #Чөлөөлье #Хөгжүүлье


    Санал, асуултаа коммент хэсэгт үлдээгээрэй. Дараагийн дугаарт үргэлжлүүлэн ярилцацгаая. 🇲🇳

    続きを読む 一部表示
    12 分
まだレビューはありません